2011/11/23

Сэрчмаа - Сэтгэлийн драм (Ханилснаас илүү амраг OST)

25-р суваг телевиз өөрийн 15 жилийн ойгоо тохиолдуулж "Ханилснаас илүү амраг" нэртэй анхныхаа олон ангит киног бүтээж үзэгчиддээ хүргэж байна. "Ханилснаас илүү амраг" ОАК нь үетэнгийн 5 найз бүсгүйн амьдралаар шинэ цагийн хотын хэв маяг, хэрэглээ, өнгө төрхийг илэрхийлэхийг зорьсон ажээ.

Уг кинон зориулан 2 дуу бүтээд байгаа бөгөөд өмнө нь залуу дуучин Гэрэлчулууны Амьдрал хайраар гоёдог дууг хүргэж байсан. Харин энэ удаад нялх дива гэгддэг Сэрчмаагийн дуулсан Сэтгэлийн драм гэх дууг хүргэж байна. Дуучин Сэрчмаагийн хувьд гэр бүлтэй болсоноос хойш шинэ уран бүтээл хийгээгүй байсан бөгөөд энэ дуу ойрд тасраад байсан уран бүтээлийнх нь үргэлжлэл болж байх шиг байна.